Нэгэн цагт тарж бутарсан Монголчууд эргэн нэгдэхийн бэлгэдэл хэмээн Жавхлан дуучин хэлсэн нь амны билгээр биелж байна. Тархай бутархай Монголчуудыг таршуурын дор Чингис нэгэн цагт хураасан юм, тайзан дээр Жавхлан ийнхүү нэг хураалаа хэмээсэн хөтлөгчийн үг үнэний дуулал шиг санагдах боллоо. Тэрээр төслийнхөө ажлаар хойд хөршийг зорьжээ. Буриад улсын Соёл урлагыг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович Монгол улсын дуучин С.Жавхлан, Чингис Раднаев нарыг хүлээн авч уулзан, баяр хүргэв. Цыбиков Тимур Гомбожаповичд клип болон Улаанбаатар хотод 3 сарын 7,8-нд тавигдсан “ХАМАГ МОНГОЛ” тоглолтыг үзүүлжээ. Тоглолт үзсэн сайд ихэд хөөрөн баясаж, Монгол ахан дүүстэй уулзсандаа ихэд баярлаж байгаагаа илэрхийлж, Буриад улсад “ХАМАГ МОНГОЛ” тоглолтыг бүрэн эхээр нь хийхийг Соёл урлагийг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович дэмжижээ. Ийнхүү “Хамаг Монгол” төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ.
иимэ


