Дуушан Урна Чахар Тугчи Монголдо тоглолто үгэхэнь

2009 оной "Нүүдэлшын ая дуун" гэһэн фестивальда Улаан-Үдэ ерэжэ хабаадаһан дуушан Урна үглөөдэр майн 29 үдэшэ Улаанбаатар хотодо тоглолто хэхэнь гэжэ http://art.news.mn гэжэ соёл урлаг тухай бэшэдэг сайт дээрэ уншабабди. Энэ материал танай анхаралда.
Г. ДАША, http://art.news.mn/content/145718.shtml
3742

Өвөрмонголын дуучин Цахар Тугчийн Урнаа өнөөдөр Монголд ирлээ. Тэрээр энэ сарын 29-нд 20.00 цагт Соёлын төв өргөөнд “Тэнгэрийн шувуу” тоглолтоо ганцхан удаа хүргэхээр ийн Улаанбаатарт саатаад байна. 

Урнаа Монголд ирсэн даруйдаа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, тоглолтын сонин хачнаасаа дуулгасан юм. Түүний тоглолтод дэлхийд алдартай, Ираны эцэг, хүү гурван хөгжимчин оролцохоор Улаанбаатарт иржээ. Өдгөө 73 настай дэлхийн хамгийн алдартай хэнхэрэгчин /цохивор хөгжимчин/ Монголд ирсэн нь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Эцэг, хүү гурав дэлхийн олон оронд очиж хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдэг хэдий ч сүүлийн жилүүдэд эцэг хөгжимчин нь тайзнаас буугаад байсан аж. Тиймээс монголчуудад Цахар Тугчийн Урнаагийн “Тэнгэрийн шувуу” тоглолт ховорхон боломжуудыг  нэг дор үзүүлж буйгаараа онцлог юм. Мөн тэрээр ХБНГУ-ын дууны инженер Питийн хамт ирсэн бөгөөд тэрээр  тоглолтынхоо найруулгыг хийж, техникийн асуудлыг нь хариуцан ажиллах юм байна. Мөн маргааш баян хуурч Улаанбаатарт ирэх ажээ. 

Ийнхүү Урнаа тайзнаа дөрвөн хөгжимчний хамт Өвөрмонголын Ордос ардын дуу болон өөрийн уран бүтээлүүдээ түүхчилсэн үлгэр, домгийн хамт үзэгчдэд хүргэх нь. Уг тоглолтыг Монголын талаас “Цэрэн турс” компани, “Гёте” институт, Монголын урлагийн зөвлөл тэргүүтэй байгууллага хамтран зохион байгуулж буй юм. Энэ тоглолтын хүрээнд Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан маргааш 18.00 цагт Хаан банкны “Улаан гэр” галерейд Урнаагийн уран бүтээлийн талаарх яриа өрнүүлэх юм байна. Мөн “Гёте” институтээс Германы дууны инженер Питтэй туршлага солилцох уулзалтыг энэ сарын 30-нд зохион байгуулах юм байна. 

Читайте также