ОЛЕГ ЮМОВ МОНГОЛ ОРОНДО. «BLACKBOX» ТЕАТР ШЭНЭ ЗҮЖЭГҮҮДЭЭ ДУРАДХАНА

Хүндэтэ уншагшаднай, хүршэ Монгол ороной театрай хүреэлэндэ боложо байhан hонирхолтой мэдээсэл тэрэл хэлэн дээрэнь таанарайнгаа анхаралда дурадханабди. Уншагты, монгол хэлэн дээрэ яhала ойлгосотой, тэрэ мүртөө hонин ха юм.

Боролдой студийн «Black box» театр гурван жилийн ойгоо угтан театрын урлагийг шинэ түвшинд гаргах зорилгоор Элит театр болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Монголд Японы нэрт зохиолч Р. Акутагавагийн «Ширэнгэнд» жүжгээр 11 сарын 27-нд нээлтээ хийсэн байна.
Г. Даша, http://entertainment.eagle.mn/
4141

      Элит театр хэмээх том соёлыг "Black box” театрын эзэн “Боролдой” студийн С. Мягмар санаачлан нэвтрүүлж байгаа бөгөөд ОХУ-ын (Орос Холбоото улсын) театрын найруулагч Олег Юмовтой хамтран Р. Акутагава, Э. Ионеску, Д. Богославский, Б. Баабар, С. Биккет, Г. Аюурзана нарын 14 зохиолчийн жүжгийг цувралаар тавихаар төлөвлөжээ.            

«Black box» театрын эзэн, «Боролдой» студийн захирал, найруулагч, зураач С. Мягмартай шинэ жүжгүүдийнх нь нээлтийн өмнө уулзлаа.

– Өнөөдөр /өчигдөр/ хэдхэн цагийн дараа театрынхаа өвөл цагийн нээлтийг Японы нэрт зохиолч Акутагавагийн “Ширэнгэнд” жүжгээр нээх гэж байна. Нээлтийн өмнөх сэтгэгдэл ямар байна?

– “Ширэнгэнд” бүтээлийг Монголд анх удаа үзэгчдэд хүргэхээр сууж байна. Сэтгэл их догдолсон байдалтай. Ер нь анхны тоглолтын өглөө ийм л байдаг. Театрт нэлээд хэдэн жүжиг хийж, хийлцэж явсан учраас Нямгаваа найруулагчтай Хүүхэд, залуучуудын театрт тун дажгүй хэдэн жүжгийн нээлтийн өглөө цуг байснаа эргэн санаж байна. Өнөөдөр орой манай театрт Акутагава гэдэг Японы том урсгалын төлөөлөгчийн манга гээд амьдралыг үзэх үзэл, стиль байдаг. Үнэнийг эрж, хайсан бас үхлийн тухай ний нуугүй ярьдаг цаашаа холбогдох юм бол бурхан, шашны гаргалгаатай ч их ойртдог. Жишээлбэл бүх юм хоосон. Энэ ертөнцөөс бид юу ч авч явахгүй, зуурдын амьдрал юм аа гэсэн байдалтай байдаг. Тэгэхээр тэр мундаг жүжгийг өнөөдөр манай жүжигчид хүмүүст үзүүлнэ. Бид театраа элит гэж нэрлээгүй. Манай театрын тавьж байгаа жүжгүүдийн алдар, гавьяа, түүхээс болоод тийм нэр өгсөн. Яагаад гэвэл үүнийг нийгмийн тэргүүлэгч, оюун санааны хөтөч болсон хэсэг их таалан соёрхдог юм. 11.23-нд бид нар Оросын зохиолч Богославскийн өнөөгийн амьдрал, хүмүүсийн хоорондын хайрын тухай сэтгэл догдлуулсан жүжгийг 20.00 цагаас тоглосон. Дараань, 11.24-нд, гурав дахь жүжгээ буюу Францын Э. Ионескогийн абсурт театрын “Сандлууд” гэдэг жүжгийг тоглолоо. Бид гурван өдөр дараалан шинэ жүжгүүдийн нээлтээ хийнэ. Манай таетрын 12 жүжигчид бүгд чөлөө завгүй ажиллаж, өнөөдрийн энэ өдрийг хүрч ирлээ. Орой 20.00 цагаас бид хөшгөө нээнэ. Манай театрт хөшиг байхгүй. Тойрч сууж үзнэ, шивнэж ярина, ярилцана. Ярилцахдаа хашгирахгүй, үнэнийг хэлэхдээ зүгээр л дотоод сэтгэлээсээ хэлнэ түүнээс биш үнэнийг хэлэх гэж хүчлэхгүй. Би жүжгүүд дээрээ ерөнхий найруулагч, зураачаар нь ажилласан. Ерөнхийдөө манай театрт ямар жүжгүүд байх тухай, гайгүй утга зохиолын төлөөллүүдтэй санал солилцож, энэ жүжгүүдийг сонгосон. Бид 2015 он хүртэл 16 жүжиг тоглоно. Ямар ч байсан эхний гурван жүжиг дажгүй сайн гараас гарлаа. Бид үүнийгээ кино, видео цуглуулга болгох гэж байгаа. “Ширэнгэнд” жүжгээ ирэх арванхоёрдугаар сарын 8-н хүртэл найман удаа тоглоно. Нэг сарын 9-нөөс эхлэн бид Оросын зохиолч Богославскийн “Хүн хүний хайр” жүжгийг тоглоно.  Хоёрдугаар сарын 10-наас эхлэн Э. Ионескогийн абсурт жүжгийг тоглоно. Тэгэхээр 2014 он руу даваад орчихсон уран бүтэлүүдээ дэлгэх гэж байна. Бид өнөөдөр үзэгчдээ хүлээж байна. Тэд ирнэ. Ер нь бол тоглолтын тасалбарууд дууссан. Гэхдээ бид урилга тараагаагүй. Тараах ч үгүй. Яагаад нэг хэсэг хүмүүс хүнээс мөнгө авч уран бүтээл хийн эргүүлээд тэр юм мэддэг ч юм уу, мэддэггүй ч юм уу, ойлгодог ч юм уу, ойлгодоггүй ч юмуу, дуртай дургүй хэдэн даргыг урьж үзүүлдэг. Тэр бол хамгийн утгагүй хэрэг. “Элит театр”-т тавигдах жүжгийг надтай хамт ОХУ-ын найруулагч Олег Юмов гэдэг хүн найруулж байна. Би ерөнхий найруулагч, зураачаа хийж байгаа. Би энэ гурван жүжгийг өөрийнхөө театрт зориулах ёстой.

“Black Box” театрын шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа ОХУ-ын найруулагч Олег Юмовтой уулзлаа.

– Монголд анх удаа тавигдаж байгаа жүжгүүд дээр Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар байв?

– Жүжгийн нээлтээ хийх гэж байгаадаа баяртай байна. Гэхдээ нэг биш гурван жүжгийн нээлтийг гурван өдөр дараалан хийж буйгаараа онцлог юм. Театрын амьдралд шинэ баг бүрдүүлэн тийм ч амар биш жүжгүүдийг сонгон тоглож байгаа. Гэхдээ манай баг сайн бүрдсэн учраас жүжгүүд маань сайн болсон. Нэг талаасаа би монголын үзэгчдийг мэдэхгүй шүү дээ. Эдгээр жүжгүүд маань Монголд анх удаа тавигдаж байгаа учраас үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэдэгт маш их санаа зовж байна. Гол нь эдгээр бүтээл бол энгийн нэгэн жүжгүүд биш. Тэдний тухай реклам хийх хэрэггүй болов уу. Жишээ нь Акутагавагийн “Ширэнгэнд” зохиолоор л гэхэд Японы алдарт найруулагч Акира Курасова кино хийж байсан. Ионескогийн тухайд ч рекламдах хэрэггүй. Түүний бүтээлүүд 50  хэл дээр орчуулагдан орон орны тайзнаа амилж байсан. Монгол жүжигчидтэй ажиллахад маш сайхан байна. Учир нь тэд амьд жүжиглэдэг, анхаарал ихтэй, тухайн дүр дээрээ маш сайн бодож, ажилладаг гээд надад маш их талагдаж байгаа. Энэ гурван жүжгийг тавихад дүр бүрт таарах маш сайн баг бүрдсэн. Мөн жүжгээ тавих хөрөнгө мөнгө хайх гэдэг ч юм уу ямар ч санхүүгийн хүндрэлгүй энэ бүхнийг тайзнаа тавьж байгаа С. Мягмар ахад баярлаж байгаагаа хэлмээр байна. Өөрийн театртаа соёлыг татах, түгээх иймэрхүү жүжгүүдийг тавьж байгаа нь сайхан хэрэг юм. Бид уулзаад 10 гаруй жүжиг тавихаар ярилцсан. Би “Ширэнгэнд, “Сандлууд” жүжгийг Орост орос жүжигчидтэй тайзнаа тавьж байсан. “Black Box” театр ийм зохиолуудыг үзэгчиддээ үзүүлж байгаа нь тэдэнд сонголтыг бий болгож буй хэрэг юм. Нэг театрт гурван өөр жанрын жүжгийг зэрэг нээн толилуулж байгаад би үзэгчдийн өмнөөс маш их баяртай байгаа. Манай “Black Box” театрт ирж эдгээр жүжгүүдийг үзээрэй. Зөвхөн амьдралд юм бүхнийг инээж үзэх ёсгүй шүү дээ. Магадгүй сайн кино, театрын сайхан жүжгийг дэргэдээс нь үзэж, сайн зохиол барьж уншин тэндээс шинэ зүйл бодон сэтгэл санаагаа сэргээж, өөр шийдлүүдийг харах хэрэгтэй шүү дээ. Үргэлж баярлаж, цэнгэн мах, талхаа идээд  явахгүй шүү дээ. Хүний сэтгэл хөдлөл, бодолд шинийг тунгаах ийм жүжгүүд энэ театрын тайзнаа амилж байгаад би маш их баяртай байгаа. Тиймээс надад Монголд ирж ажиллах сайхан байна.

Энэ бол Оросоос буюу Буриадаас найруулагч ирж ажиллаж байгаа. Бидний хувьд түүнтэй хамтран ажиллахад шинэ сургалтанд сууж байгаа юм шиг их зүйлийг сурч байна. Жүжигчинтэй ажиллах ажиллагаа, жүжгийн тавилт, даалгавар бүхэн нь шинэ санагдаж байгаа учраас би өөрийн хүчээр энэ жүжигт зүтгэн орсон л доо. 

 http://entertainment.eagle.mn

Читайте также